Select Page

ч

Харилцагчийн үйлчилгээ

ДААТГАЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

Манай компани нь нийгмийн сайн сайхан ирээдүйн, өөрчлөлтийн төлөө соёл урлаг нийгэм эдийн засаг байгаль орчины, хөдөө аж ахуйн боловсролын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2014 оноос одоог хүртэл жил бүр замын цагдаагийн газартай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,зам тээврийн ослыг багасгах чиглэлээр сургалтын арга хэмжээ тасралтгүй зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хотын авто зам 100,000 авто машины багтаамжтай байгуулагдсан боловч одоогийн байдлаар 500,000 орчим авто машин бүртгэлтэй гэсэн тоон судалгаа байдаг. Жолооч, иргэд бид авто машины түгжрэл, бензиний үнийн өсөлтөд анхаардаг боловч хамгийн сэтгэл эмзэглүүлэм асуудал болох хүүхдийг зам тээврийн осолд анхаарлаа хандуулдаггүй нь үнэн билээ.Сүүлийн 2 жилд л гэхэд 2355 хүүхэд зам тээврийн осолд өртөж их бага хэмжээгээр гэмтэж үүнээс 102 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл буурахгүй байсаар байна.

Дэлхийд хүүхдүүд зам тээврийн осол, живэх, түлэгдэх, унах, хордох, дайралт, халдлага, өөрийгөө гэмтээх шалтгаанууд түрүүлж байгаагийн дотор зам тээврийн ослыг дэлхий нийтээрээ анхааралдаа авч үүний эсрэг шат дараалалтай ажлуудыг хийсээр байна. Дэлхий эрүүл мэндийн байгууллага хүүхэд бүрийг осол гэмтлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээллэж дэлхий нийтэд үүний эсрэг тэмцэхийг уриалсан байна. Сургалтыг заах арга зүйн мэргэжлийн зэрэгтэй, сэтгэл судлаач, замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамрагдсан багш нар удирдан явуулж байна.

ХОЛБОО БАРИХ

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Бага тойруу 24-1, Монре Даатгалын байр,

ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Бага тойруу 24-1, Монре Даатгалын байр,

УТАС

976 – 7000 9000

976 – 7777 9000

УТАС

976 – 7000 9000

976 – 7777 9000

E-MAIL

info@monre.mn

E-MAIL

info@monre.mn

ХЭМЖЭЭ, ГАДАГШАА, ТОДРОХ

ХЭМЖЭЭ, ГАДАГШАА, ТОДРОХ

page-4321