Select Page

Санхүү, Зээлийн даатгал

ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГААНЫ ДААТГАЛ 

Энэхүү даатгалаар гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд захиалагчид учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнд багтаан төлнө.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

–     Ажил гүйцэтгэж буй байгууллагын ажлын гэрээний гүйцэтгэлийн баталгаа

ДААТГАЛЫН ХУГАЦАА

Даатгалын хугацаа нь 1 жил байна.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

–     Даатгуулагчийн захиалагч талтай байгуулсан гэрээ цуцлагдах

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгуулагч захиалагчтай байгуулсан даатгалын гэрээний үнийн дүнгээс тооцно.

ХУРААМЖИЙН ХУВЬ

Даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс 3.0%-3.4%-иар тооцно.

НӨХӨН ТӨЛБӨР

–        Даатгуулагчийн захиалагч талтай байгуулсан ажлын гэрээ цуцлагдсан нөхцөлд даатгуулагчийн захиалагчтай байгуулсан гэрээт ажлын гүйцэтгээгүй үлдсэн ажилд ногдох урьдчилгаа төлбөрөөс хувь тэнцүүлэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг захиалагчид олгоно.

–        Даатгуулагчийн захиалагч талтай байгуулсан ажлын гэрээ цуцлагдсан нөхцөлд даатгуулагчийн захиалагчтай байгуулсан гэрээт ажлын гүйцэтгээгүй үлдсэн ажлаас нийт үнэлгээнд хувь тэнцүүлэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг захиалагчид олгоно.

 

post-4732