Select Page

Санхүү, Зээлийн даатгал

 

БИЗНЕС ТАСАЛДЛЫН ДААТГАЛ

Даатгуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад ашигладаг хөрөнгөнд учирсан хохирлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдаж олох байсан ашиг, орлогоо алдсан тохиолдолд даатгагч даатгалын үнэлгээний хязгаарт багтаан нөхөн төлбөрийг олгоно.
ДААТГАЛЫН ЗҮЙЛ Бизнесийн үйл ажиллагаанаас олох байcан ашиг
ДААТГАЛЫН ХУГАЦАА Даатгалын хугацаа нь 1 жил байна.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ Дараах шалтгааны улмаас хөрөнгөнд хохирол учирч бизнесийн үйл ажиллагаа тасалдаж олох байсан ашгаа алдах:
– Гал түймэр, дэлбэрэлт
– Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
– Сантехикийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
– Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ Даатгалын үнэлгээг даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, нэг өдөрт олдог ашиг, орлогын хэмжээ зэргээс хамааруулан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
ХУРААМЖИЙН ХУВЬ Хураамжийг даатгалын үнэлгээнээс 1.0%-1.5%-иар тооцно.
НӨХӨН ТӨЛБӨР
Даатгуулагчийн үндсэн хөрөнгөнд хохирол учирснаас шалтгаалж үйл ажиллагаа тасалдсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно.
– Даатгуулагч эхний 14 хоногийн бизнесийн тасалдлыг өөрөө хариуцна.
– Нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын нийт үнэлгээний 50%-иас хэтрэхгүй байна.
post-1623