Select Page

Хөрөнгийн даатгал

Барилга урсралтын даатгал

construction_ins
Барилга угсралтын ажил, барилгын материал, барилгын талбайд суурилуулсан тоног төхөөрөмж, машин механизм болон барилгын ажлын явцад гуравдагч этгээдийн өмнө үүсэх хуулийн хариуцлагыг нөхөн төлнө.

Даатгалын зүйл

  • Барилга угсралтын ажил
  • Барилгын материал, түр суурилуулсан тоног төхөөрөмж, ажлын машин техник
  • Барилга угсралтын ажлаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол

Даатгалын эрсдэл

Хөрөнгө 

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/

Тээврийн хэрэгсэл 

  • Хөдөлгөөн оролцох үеийн эрсдэл
  • Байгаалийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Цахилгааны эрсдэл
  • Хулгайн эрсдэл

Хариуцлага 

  • Даатгуулагчийн санамсар болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учрах

Ажилчдын гэнэтийн ослын даатгал 

  • Үйлдвэрлэл техникийн осол
  • Байгалийн эрсдэл
  • Мал амьтдын нөлөөгөөр үүсэх
  • Тээврийн хэрэгсэлтэй харьцах үеийн болон зам тээврийн осол
  • Гадны нөлөөллийн гэнэтийн осол
  • Даатгалын үнэлгээ

  • Хийж гүйцэтгэх ажлын тухайн үеийн төсөвт өртөг эсвэл Даатгуулагчийн захиалагч талтай байгуулсан гэрээний үнэ
  • Барилгын талбайд буулгасан барилгын материал, байрлуулсан ажлын машин, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ
  • Даатгуулагч өөрөө тогтоосон барилгын ажлын үеэр гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээ

Даатгалын хураамж

  • Даатгуулагчийн үйл ажиллагааны туршлага, барилгын ажлын явц, байршил, нийт өртөг зэргээс хамааруулан даатгалын хураамжийг харилуаг тохиролцож тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр

  • Барилга угсралтын ажлын явцад даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд тухайн барилгын төсвийн гүйцэтгэл, төлөвлөгөөний биелэлтийн хувь, түүнтэй холбогдон гарсан зардал зэргийг үндэслэн хохирлын хэмжээг тогтооно.
  • Тоног төхөөрөмж, машин механизмыг зах зээлийн үнээр даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг 100% нөхөн төлнө.
  • Хариуцлагын даатгалын хувьд даатгуулагчийн бусдад учруулсан хохирлын дүнг үндэслэн даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч тооцон даатгагч мөнгөн хэлбэрээр нөхөн төлнө.

     

    post-584