Select Page

Хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал

Энэхүү даатгалаар даатгуулагчийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгөнд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг даатгагч даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө

Даатгалын зүйл:

Бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө

Даатгалын эрсдэл:

    • Гал түймэр, дэлбэрэлт
    • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл
    • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл
    • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи/

Нэмэлт эрсдэл

  • Гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл
  • Ахуйн эрсдэл
  • Хулгай дээрэм түүний үр дагавар

Даатгалын үнэлгээ, хураамж:

  • Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн өөрийн өртөг болон зах зээлийн үнийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
  • Даатгалын хураамжийг даатгуулсан хөрөнгийн хийц материал, байршил, зориулалт зэргээс хамааруулан тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр:

  • Даатгуулагчийн хөрөнгөнд даатгалын эрсдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100% олгоно.
  • Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгуулагч хохирлын 20%-ийг өөрөө хариуцна.

 

post-1648