Select Page

Гэнэтийн ослын даатгал

Ажилчдын гэнэтийн ослын даатгал

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэнэтийн аваар, ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх бөгөөд даатгалын хамгаалалт зөвхөн ажлын байранд бус даатгуулагчийг хаана ч явсан 24 цагийн туршид үйлчилнэ.

Даатгалын зүйл

      • Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын эрсдэл

      • Байгалийн эрсдэл
      • Ахуйн эрсдэл
      • Үйлдвэрлэл техникийн эрсдэл
      • Техниктэй харьцах үеийн эрсдэл
      • Мал амьтадын нөлөөгөөр үүсэх эрсдэл
      • Гадны нөлөөллийн эрсдэл

Даатгалын үнэлгээ

      • Даатгалын үнэлгээг даатгуулагч өөрөө тогтоох бөгөөд үнэлгээний доод хязгаар нь 1,000,000 төгрөг байна.

Даатгалын хураамж

      • Даатгалын хураамжийг даатгуулагчийн ажил мэргэжил, эрсдлийн түвшин, даатгалын үнэлгээ зэргээс хамааруулан харилцан тохиролцож тооцно.

Даатгалын нөхөн төлбөр

Даатгалын үнэлгээнээс дараахь хувиар нөхөн төлбөр олгоно.Үүнд:

      • Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс 100%-иар тооцож нөхөн төлбөр олгоно.
      • Хөдөлмөрийн чадвараa түр болон хагас алдсан тохиолдолд эмнэлэг, амбулаториор эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.

 

 

post-561